Ховд аймаг 2020 онд хийсэн ажлаараа 21 аймгаас нэгд  орлоо
2021.06.10
Орон нутгийн хөгжил

Ховд аймаг 2020 онд хийсэн ажлаараа 21 аймгаас нэгд орлоо

Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын 5 бүсээс тэргүүлсэн 5 аймгийг тодруулсан бөгөөд хийсэн ажлаараа Ховд аймаг тэргүүлсэн юм.

Энэ талаар С.Бямбацогт гишүүн өөрийн цахим хуудаснаа дараах мэдээллийг бичжээ. 

Тэрээр

Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой, Аймаг байгуулагдсаны 90 жилийн ойгоо ингэж амжилт бүтээл дүүрэн угтахаас илүү сайхан мэдээ гэж юу байх билээ. Энэ зун ШИНЭ ХОВД-ын хөгжлийн хөдөлгүүр болсон шийдвэрлэх олон төслүүд маань улам эрчтэй хэрэгжиж эхэлнэ. Үр дүнд нь Ховдчууд бид хямд цемент, хараат бус эрчим хүч, брэнд үйлдвэрлэл, органик хүнс, ажлын байр, ашиг орлоготой болж жинхэнэ утгаараа БАРУУН БҮСИЙН НИЙСЛЭЛ болох боломж бүрдэнэ.Тэр цаг тун ч холгүй байна даа. Нутагтаа сайхан амьдрах боломжийг хамтдаа бүрдүүлж буй ажилсаг, хөдөлмөрч, бүтээлч бүх ХОВДЧУУДДАА ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ

хэмээн бичсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ