2021.05.25
Орон нутгийн хөгжил
Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв, Коронавирусыг илрүүлэх PCR төхөөрөмжтэй боллоо
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа нарын хамтарсан санаачилгын хүрээнд 89 сая төгрөгийн өртөг бүхий “Rotogene Q-5plex” машиныг Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвд өгснөөр PCR шинжилгээг байршлаас үл хамааран авч 4 цагийн дотор халдварыг илрүүлэх боломжтой болж байна.
Мөн ковидоос гадна тарваган тахал, боом, хачигт халдвар зэрэг бусад олон төрлийн зоонозын халдварт өвчний үүсгэгчийг оношлох боломж бүрдэж байгаа юм.