http 3

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.05.20
Хууль, эрх зүй

С.Бямбацогт: Энэ хуулийг засаж, сайжруулах шаардлага бий

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.05.20\ нэгдсэн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Хуулийн төслийг дэмжиж байгаа. 2012 онд батлагдсанаас хойш маргаантай байгаа. Нэг дээвэр дор хэрэг маргаанаа шийдвэрлэдэг шүүгч, порукорор, өмгөөлөгч 3 эрх зүйч мэргэжлээ эзэмшихдээ Хуульчдын холбоогоор дамждаг. Дараа, дараагийн үйл явц бас л энэ холбоогоор дамжих шаардлага үүсдэг. Үүнийг зөв, бурууг бас шийдэх хэрэгтэй. Хэрэг маргаанд өмгөөлөгч, порукорор хоёр, хоёр талаасаа маргалдаж, мэтгэлцдэг өмгөөлөгч өмгөөлж, шүүгч хэргийг шүүн тасалдаг.

Хуульчдын холбооны гишүүн гурвуулаа байдаг, энэ утгаар нь харвал нэгдмэл сонирхолтой.Харин хэрэг маргааныг  гурван тусдаа оролцдог. Иймд энэ хуулийг сайн нухацтай хандаж, ажиллах хэрэгтэй. Эрх зүйч бэлдэж байгаа сургалтын тогтолцоон дээр асуудлууд байна. Эмч, хуульч хоёр хүний хувь заяанд нөлөөлдөг. Чанартай сайн хуульч, эрх зүйчдийг бэлтгэхэд анхаарах хэрэгтэй байна.  

ШИНЭ МЭДЭЭ