2021.05.14
Хууль, эрх зүй

С.Бямбацогт: Энэ хууль чухал хууль

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.05.14\ нэгдсэн хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

Тийм учраас 7 хоногийн дундуур орж ирсэн. Хүний эрх, эрх чөлөө, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, хурдан шуурхай илрүүлэх үүднээс гудамж, талбайг камержуулах шаардлагатай. Гэхдээ камерийн бичлэгийг олон нийтэд дураараа цацаж, хүний эрх зөрчиж байгаад олон нийт дургүй байгаагаас гадна төрд итгэх итгэл нь алдарч байгаа нь үнэн.

Үүнийг зохицуулахаар тус хуулийн төслийг Хууль зүй дотоод хэргийн яам, Засгийн газраас өргөн барьж байгаа гэж ойлгож байна. Хуулийн төслийн зүйл заалтан дээр сайн ярилцаж, хүний эрхийг яаж зөрчихгүй байж, гэмт хэргийг хурдан шуурхай илрүүлэх талаар хуулийн төслийнхөө үзэл баримтлалыг сайн тайлбарлах хэрэгтэй. Нийтийн эзэмшлийн гудамж, талбай бүхий барилга, байгууламжийн гадаа дүрс бичлэгийн техник байршуулах, ашиглалт, хамгаалалтад байнгын хяналт тавих гэж байна. Ингэхдээ яаж ажиллуулах вэ? Хүний эрхийг яаж зөрчихгүй байх вэ? Зорилгоо сайн ярьж тайлбарлах хэрэгтэй.

Түүний асуултад УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ