2021.05.06
Эдийн засаг, Худалдаа

С.Бямбацогт: Бодлогоо хэрэгжүүлэхийн тулд хөгжлийн төсөв баталдаг байя

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.05.06\ нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэв. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

"Бид Үндсэн хуулиараа хөгжлийн бодлоготой улс, Урт богино хугацаандаа төсвийн бодлого нь уялдаатай байна гэж заасан. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульдаа ч энэ тухай тодорхой заасан. Гэтэл оруулж ирэхдээ хөгжлийн бодлогоо хаячихсан төсвийн бодлого орж ирж байна. Төсөв, мөнгөний бодлого уялдаад эцэстээ хөгжлийн бодлоготойгоо уялдан Монгол төрийн бодлого хэрэгжих ёстой. Гэтэл энэ орж ирсэн төсөл ингэж чадаагүй байна.

Хууль хэрэгжихгүй байна. Ингээд бодлого, төлөвлөлт нь хэрэгжихгүй үг үйлдэл нь зөрөөд байна. Өмнө нь төсвийн хүрээний мэдэгдэл, үндсэн чиглэл тусдаа явдаг байсан. Харин одоо бид Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр бодлогоо хэрэгжүүлэхийн тулд хөгжлийн төсөв баталдаг байя. Төсөв Засгийн газрын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэдэг байя. Ингэж байж төсөв ард иргэдийн амьдралд наалдана."

Түүний асуултанд Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг болон Сангийн яамны газрын дарга Батхүрэл нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ