МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сум сумандаа тусалцгаая
2021.04.06
Орон нутгийн хөгжил

Сум сумандаа тусалцгаая

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа нар цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Ховд аймгийнхаа сумдтай цахим хурал хийлээ.

Шаардлагатай тохиолдолд хэрэглэх ОНОШЛУУР, ХАМГААЛАЛТЫН ХУВЦАС ХЭРЭГЛЭЛ дутагдалтай байна. Аймгийн төвд хөл хорьсон учраас сумдад хүнсний барааны үнийн хөөрөгдөл, шатахууны хомсдол ч үүсч болзошгүй байгаа аж. Мал ид төллөж, удахгүй хаврын тариалалт эхлэх гэж буй энэ үед халдварын тархалтыг хурдан хумих, вакцинжуулалтын ажлыг шуурхайлах хэрэгтэй байна.

Энэ чиглэлээр иргэдээ төлөөлсөн гишүүний хувьд УОК, ЭМЯ, ХӨСҮТ, Ховд аймагтайгаа нягт уялдан тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө байнга эргэх холбоотой ажиллах болно. Хаана, хэзээ халдварын тохиолдол гарсан, голомтыг тогтоох чиглэлээр ямар арга хэмжээ авч байгаа, иргэд юун дээр анхаарах шаардлагатай, төрийн үйлчилгээг цахимаар үзүүлэх нэрээр цалгардуулахгүй байх тал дээр онцгой анхаарахыг Аймгийн Онцгой Коммист санууллаа.

Ковидгүй зуны төлөө Ховд даяараа, хотол олноороо хичээцгээе.
Хэцүү үед нь нутгийн олондоо туслахыг сумдын Нутгийн зөвлөлүүд болон нутгаа гэсэн халуун сэтгэлтэй та бүхэндээ уриалж байна.

ШИНЭ МЭДЭЭ