МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
2021.04.02
Хүний эрх

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо  өнөөдөр (2021.04.02) хуралдаж 2 асуудал хэлэлцэв. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэв. 

Эхлээд Хүний эрхийг хамгаалагчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсүүдтэй холбогдуулан боловсруулсан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийлээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух УИХ-ын гишүүн байгаагүй тул эцсийн хэлэлцүүлгийг явуулж дуусав.

Үүний дараа 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарсыг оруулах саналыг Монголын Хуульчдын холбооноос ирүүлсэн асуудлыг хэлэлцлээ. Санал болгосон төлөөлөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авлаа.

Ингээд Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарсыг ажлын хэсэгт оруулахыг дэмжье гэсэн саналын  томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

ШИНЭ МЭДЭЭ