МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.04.02
Хууль, эрх зүй

С.Бямбацогт: Хэзээ хилийн боомтууд нээгдэх вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.02\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциац хоорондын нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

Вакцинжуулах тал дээр бүгд анхаарч байна. Иргэдэд зөв мэдээлэл өгөх ёстой. Эхлээд вакцинжуулалтаа нийслэл дараа нь аймаг, хил орчмын бүс гээд бодлоготой ажиллах ёстой. Өнөөдөр хүлээлт их байна. Хятад улсаас орж ирдэг импорт, экспорт зогсоод байна, энэ үнэн үү? Бид өргөн хэрэглээний 70-80 хувийг импортоор урдаас авдаг. Бас экспортоо гаргадаг гэтэл энэ ажил явахгүй байна. Үүнээс шалтгаалсан юмны үнэ өсөх гээд асуудал дагуулж байна. Хэзээ хилийн боомт нээгдэх вэ? 

Гишүүний асуултанд УИХ гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хариулт өглөө.

ШИНЭ МЭДЭЭ