2021.04.01
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
С.Бямбацогт: Тив, дэлхийн уралдаан тэмцээнд оролцох болзол хангасан хүүхдүүдээ сангаасаа дэмжих нь зүйтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.01\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.