http 3

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.03.30
Эрүүл мэнд

С.Бямбацогт: Хэрэглэхэд хүндрэлтэй хэд хэдэн заалт байгааг тайлбарлаж өгнө үү?

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.03.30/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж_ хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

"Хуулийн 17 дугаар зүйл дээр 14-04 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл олгоно гэж байна. Өмнө хуульчлаагүй. Одоо хуульчилж байна. Гэтэл хөл хорио гэх мэт онцгой нөхцөлд яах ёстой вэ? Хуулиа зөрчих уу? Үүнийг хуулиар биш журмаар зохицуулаад явж болох юм биш үү?

Согтууруулах ундааг хэрэглэхийг хориглох этгээдэд жирэмсэн хүнийг хориглоно гэж оруулсан байна. Хэрхэн хяналт тавих вэ? Мэдэх боломжтой юу?

Бусдыг шаардаж архи уулган согтоосны улмаас учруулсан гэм хорыг шаардсан этгээдэд хариуцуулж болно гэсэн байна. Хариуцуулна гэж шууд бичиж болохгүй юм уу?"

ШИНЭ МЭДЭЭ