МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Бямбацогт: Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг эхлүүлэх явцын талаар Ерөнхий сайдад асуулга тавьлаа
2021.03.15
Эрчим хүч

С.Бямбацогт: Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг эхлүүлэх явцын талаар Ерөнхий сайдад асуулга тавьлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “...эрчим хүчнийхээ 25 хувийг гаднаас авч, үүнд жил бүр 140 сая ам.доллар зарцуулж буйг халахын тулд Эрдэнэбүрэнгийн УЦС төслийг яаралтай дуусгана...” гэж мэдэгдсэн.

Тиймээс Эрдэнэбүрэнгийн УЦС-ын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг энэ оны хэддүгээр сард эхлүүлж, хэдэн онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа талаар асуулга тавьлаа.

Мөн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, судалгааны тайланг олон нийтэд нээлттэй ил тод танилцуулах, нөлөөллийн бүсэд орж буй зарим айл өрх, иргэдэд нөхөн олговор олгох чиглэлээр Засгийн газар хэрхэн анхаарч байгааг тодрууллаа.

Цаашид би УЦС байгуулагдах сум, аймгийн айл өрх, ААН-ийн эрчим хүчний үнэ тарифыг хямдруулж үндсэн өртгөөр нь тооцон дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхийн төлөө анхаарах болно.

Алийн болгон хойд урд хөршөөс өндөр үнэтэй гэрэл цахилгаан царайчилж, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх билээ.

Улс шиг улс байхад эрчим хүчний тусгаар тогтнол ямар хэрэгтэй болохыг энэ өдрүүдэд баруун бүс даяараа мэдэрч байна.

ШИНЭ МЭДЭЭ