МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Бямбацогт гишүүн сургалтын төлбөрийг хөнгөлөх асуудлаар БШУ-ны сайдад хандлаа
2021.02.25
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

С.Бямбацогт гишүүн сургалтын төлбөрийг хөнгөлөх асуудлаар БШУ-ны сайдад хандлаа

2020-2021 оны хичээлийн жилд цар тахлын улмаас бүх шатны сургууль боловсролын байгууллага ихэнх хугацаанд цахимаар хичээллэсэн.

Өөрөөр хэлбэл арваннэгдүгээр сарын 11-нээс хоёрдугаар сарын 23 хүртэл хэсэгчилсэн хөл хориог шат дараатай тавьсан билээ. Үүнтэй холбоотойгоор их дээд болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн цахилгаан, дулаан, үйл ажиллагааны зардал хэмнэгдэж байгаа гэж УИХ-ын гишүүн С.Бямбацогт үзээд сургалтын төлбөрийг хөнгөлөх асуудлаар БШУ-ны сайдад ханджээ.

Тэрбээр "цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн агшилт, ажлын байрны хомсдол, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн амьдрал, өрхийн орлогод сөрөг нөлөөлөл учруулж байна. Иймд улсын болон хувийн их дээд сургуулийн оюутан, хувийн хэвшлийн өндөр төлбөртэй зарим ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сургалтын төлбөрийг тодорхой хувиар хөнгөлөх асуудлыг яаралтай судлан шийдвэрлэх шаардлагатай байна" гэж үзжээ.

ШИНЭ МЭДЭЭ