МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.29
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Бямбацогт: Хууль хэрэгжих хугацааг малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид сайн ашиглаарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.29\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, С.Чинзориг болон Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос тус тус өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлгийг хийлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт санал хэллээ.

"Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч нарыг тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх тухай хуулийг 2017 онд баталсан. Хуулийн үйлчлэх хугацаа дууссан учраас дээрх хуулийн төсөл орж ирж байна. Энэ бол малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдээ тэтгэвэрт гаргах боломжоор хангаж өгч байгаа хуулийн зохицуулалт боловч хууль хэрэгжих хугацаанд хангалттай хамрагдаж чадаагүй учраас үйлчлэх хугацааг сунгах гэж байна. Төрөөс боломж олгож 2022.01.01 хүртэлх хугацаанд малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид НДШ нөхөн төлөөд тэтгэвэр авах бололцоог нээж өгч байгаа юм.

Өмнө нь хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой учир дутагдалтай ажилласан. иргэд мэдээлэл дутуугаас дээрх боломжоо ашиглаагүй байх. Тиймээс энэ хугацааг ашиглаад хууль сурталчлах, танилцуулах, хэрэгижлтийг хангах чиглэлд ХНХЯ хариуцлагатай анхаарч ажиллаарай. Мөн иргэд энэ боломжийг 1 жилийн хугацаанд сайтар ашиглах ёстой шүү." 

ШИНЭ МЭДЭЭ