2021.01.27
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

С.Бямбацогт: Сургалтын төлбөр тодорхой хэмжээгээр хөнгөлөгдөх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.27\ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Туваан болон УИХ дахь Ардчилсан Намын гишүүдийн хамтран боловсруулсан Коронавируст халдварын (Ковид-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Хүний эрхтэй холбоотой асуудлаар, ажлын хэсэгт ХЭҮК-ын гишүүд байж хариулт өгвөл зүгээр байна.Хувь хүний нууцыг хадгалах, хамгаалах асуудал. Хамгийн анх иргэн Д тэй холбоотой хүний эрхийг зөрчсөн асуудал их гарсан. Хүний эрх зөрчиж байгаа хүмүүстэй ямар хариуцлага оногдуулж байгаа вэ?

QR кодтой холбоотой асуудал гарч ирж магадгүй. Яг ковидын үед хэрэглэж байна уу? эсвэл өөр зүйлд ашиглагдаж, хариуцлага алдвал хэн хариуцлага хүлээх вэ?

Дунд сургуулийн хүүхдүүд, оюутанууд цахимаар хичээлд хамрагдаж байна. Энэ үйл ажиллагааны  эмнэгдэж байгаа зардлыг юунд яаж зарцуулах вэ? Сургалтын төлбөр тодорхой хэмжээгээр хөнгөлөгдөх ёстой. Энэ тал дээр яах ёстой вэ?  Зохицуулалт орсон уу? 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

Хүний эрхийн асуудал маш чухал. Хувь хүн, гэр бүлийн нууцыг авч үздэг боловч Короно вирусын үед ил гаргаж байгаа нь хүндрэл гарч байгаа. Короно вирусын тахал дотооддоо гарч ирсэн өдрөөс эхлэн иргэний мэдээлэл иргэдэд ил болж, хүний эрх зөрчигдсөн.

Иймд хуулийн төсөлд иргэдийн мэдээллийн нууцыг хадгалах,ялгаварлан гадуурхагдах нөхцөл үүсгэхгүй байх талаар оруулж өгсөн. Сургалтын төлбөртэй холбоотой асуудал орсон. Хөнгөлөх, хойшлуулах тухай бас оюутнуудын байрны төлбөрийн асуудал орсон. Үүнийг шударгаар шийдэх хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ