МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.22
Эдийн засаг, Худалдаа

С.Бямбацогт: Баруун бүс нутагт газрын тос боловсруулах бага үйлдвэр байгуулахаар тусгасан

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.22/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачлан боловсруулсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хууль санаачлагчаас асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Энэ хуулийг дэмжиж байна. Цаашдаа чанартай бинзен хэрэглэх, ард иргэдийнхээ хэрэглэж байгаа эд хөрөнгийг хамгаалах, ашигт үйлийнх нь ковцентийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарах ёстой.

Алслагдсан бүс нутаг баруун таван аймгийн бүх л юмнууд нь үнэтэй болчихдог. Улаанбаатараас алслагдах тусмаа бинзен, будаа, гурил, барилгын материал гээд бүх юм үнэтэй болдог. Үүнийг шийдэх гээд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн баруун бүс нутагт газрын тос боловсруулах бага үйлдвэр байгуулахаар тусгасан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн юмыг шахаж байгаа. 

Яагаад гэвэл Дорноговь аймагт байгуулагдаж байгаа газрын тосны үйлдвэрээс 1000 км, Ховд, Баян-Өлгий рүү 1500 км тээвэрлээд бинзен улам л үнэтэй болно. Үүнийг хэрхэн яаж шийдвэрлэх вэ? Үүн дээр бодож байгаа зүйл байна уу? 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

Монгол Улсын нутаг дэвсгэрт хоёр үйлдвэр байна. Зам-Үүд, Эрдэнэтэд байна. Энэ үйлдвэрүүдэд керосин, нафта зэрэг бүтээгдэхүүнийг оруулж ирээд цэвэр үйлдвэрийн аргаар боловсруулаад бүтээгдэхүүн хийж байгаа. Энэ хууль бол УИХ-ын байнгын хороогоор ороогүй байгаа хууль юм. Энэ өнгөрсөн парламентийн байнгын хороогоор ороод дэмжигдээгүй хууль байгаа. Тийм учраас энэ парламент дэмжсэн байр сууринаас хандана гэж найдаж байна. 

ШИНЭ МЭДЭЭ