Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах тогтоолын төслийг баталлаа
2021.01.21
Улстөр

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах тогтоолын төслийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.21\ нэгдсэн хуралдаанаар “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж батлав.

ТББХ-ны санал  дүгнэлтийг  УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа. 

Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Баттөмөр, О.Цогтгэрэл, Л.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд Ажлын хэсэг 2020 оны 12 сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд таван чиглэлээр ажилласан байна. 

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэх асуудлын хүрээнд хуулийг хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхэлснээс хойш нэг мөр ойлгон хэрэгжүүлэх явдал яам, агентлагын түвшинд хангалтгүй байгаа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн удаа дараагийн хууль, тогтоолын төсөл, Ажлын хэсгийн ажиллах хугацаандаа зохион байгуулсан Аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хийсэн цахим хэлэлцүүлэг болон яамдын сайд нартай хийсэн цахим хэлэлцүүлгийн үр дүнд харагджээ. 

Улсын Их Хурлын бүтцийн нэгжид яамдаас танилцуулж буй хөтөлбөрийн төсөл, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж буй тогтоолын төслөөс үзэхэд яамд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн шинээр бүрдсэн эрх зүйн орчноо мэдэхгүй байх, хуулийн хугацаатай баримт бичгийг өргөн мэдүүлэхгүй байх, хуучин хууль, эрх зүйн орчны хүрээнд баримт бичгээ боловсруулах зэрэг алдаа дутагдлууд гарсаар байгаа тул хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлаар гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудыг нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах, яам, агентлагууд хуулиа уншиж судлан нэг мөр хэрэгжүүлж хэвших шаардлага тулгамдаж байна. 

 

ШИНЭ МЭДЭЭ