МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.13
Улстөр

С.Бямбацогт: Төрийн албан хаагчдыг хариуцлагатай ажиллаасай гэж хуулийн зохицуулалтыг хийдэг

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.13/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт асуулт асуулаа: 

Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа иргэдээс төрийн байгууллага өргөдөл, гомдол гаргах журмыг хүчингүй болгох гэж байгаа юм байна. Үүнтэй холбоотойгоор иргэдийн өргөдөл, гомдол гаргах Төрийн байгууллага, албан тушаалтнаар асуудлаа шийдвэрлүүлэх эрх зүйн нөхцөл байдал нь дордох уу дээрдэх үү? Төрийн албан тушаалтнууд би бол төр гэсэн хандлагатай байнга хүнд суртал гаргаж байдаг. Үүн дээр хэрхэн, ямархуу байдлаар дээшлэх юм вэ?

Төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг тухайн буруутгах шийдвэр гаргасан төрийн албан тушаалтан хариуцаж, хохиролыг барагдуулдаг байх заалт орсон. Энэ заалт хэрэгжиж байна уу үгүй юу?

Түүний асуултанд ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.

Иргэдийн өргөдөл, гомдлыг дордуулах асуудал байхгүй. Иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, цаасан болон цахим хэлбэрээр олгох асуудлууд тусаж байгаа. Төрийн байгууллага талдаа хариуцлагатай байж хуучин 30 хоногийн дотор хариу өгөх ёстой. Энэ хугацааг 21 хоногийн дотор өргөдөл, гомдолд хариу өгөх ёстой гэсэн иргэд талдаа давуу байдал өгч байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ