2021.01.13
Хууль, эрх зүй

С.Бямбацогт: Шүүгчийн эдийн засаг, нийгмийн баталгааг сайжруулах нь шударга шүүхийн үндэс болно

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021,01,13/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газар 2020.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийхдээ иргэдээ шударга шүүхээр шүүлгэж, шударга ёсны төлөө хийсэн. Шүүгч онцлогтой албан тушаал. Аж ахуй эрхлэхгүй,шударгаар ашиг сонирхолд автахгүй зөвхөн шударга ёсны төлөө ажиллах ёстой.

Ийм учраас цалин хөлс дээр анхаарах хэрэгтэй. Нэмэлтүүд ярьсан уначихлаа. Ажлын хэсэг дээр энэ талаар ярьсан уу? Нийгмийн асуудлаа шийдүүлж байж шүүгч шударга ажиллана. Үндсэн хууль дээр шүүх улсын төсвөөс санхүүжүүлнэ. Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төрөөс хангаж өгнө. Энэ заалт орж байгаа юу?

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр 

Анхны хэлэлцүүлгийн үед Шүүгчийн тэтгэвэрт гарахдаа 80 хувиар тооцож болохгүй гэж орсон. Хоёр хувийн нэмэгдэл одоо авч байгаа гэхдээ үүнийг бусад хуультай нийцэхгүй гээд хассан. Шүүгч нарыг зэрэг дэвээр үнэлж болохгүй гэж нэмэгдлийг хассан. Шүүгч нараас санал ирээд байна. Одоо авч байгаа нэмэгдлээ авч чадахгүй болоход хүрч байгаа.

Одоо авч байгаа цалин хөлсийг багасгаж болохгүй. Ажилласан жилийн нэмэгдлийг оруулсан. Онцгой нөхцөлийн 35-40 хувийн нэмэгдэл байдаг. Ажлын хэсэг ярилцаад одоо авч байгаа цалин буурч болохгүй 35 хувь болгож чадвал цалин буурахгүй байх боломжтой болно.

ШИНЭ МЭДЭЭ