МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.11
Улстөр

С.Бямбацогт: Хуулийн хэлбэрт биш агуулгад анхаарч, гарсан алдаагаа залруулж ажиллах нь чухал юм

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.11\ хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр шилжүүллээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Гишүүд нэлээд чухал чухал саналууд ярьж байна. Бид ажлын хэсэг байгуулах явцдаа гишүүдийн ярьж байгаа асуудлуудыг анхаараад явна. Байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдана энд бодлогын асуудлууд, тодорхой хууль тогтоомжийн зөрчлүүд, хуулинд байж байгаа алдаа дутагдал, гажуудлуудыг засах тал дээр илүү анхаарч ажиллана.

Ж.Сүхбаатар гишүүн хэлсэн: "эерэг бол гоё" гэж. Эерэг хандлагаар бие биедээ хандаж, аль болох зөв зүйлүүдээ дэмжээд хэлбэрдэх, агуулга тал даа бүгдээрээ анхаарч ажиллая. Хэдийгээр ард түмэнд таалагддаг байж болно, сайхан байж болно гэхдээ бид зөв бодлого явуулж, алдаа дутагдалаа засч залруулах ёстой. 

Хууль тогтоомжийн тухай хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжиж байгаа. Засах ёстой асуудлууд олон байна. Зөрчлийн тухай хуульд ярьж байгаа. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг удахгүй Засгийн газар оруулж ирнэ. Үүгээр бид нар торгож, шийтгэдэг гэдгээсээ илүүтэй анх удаа алдсан бол алдааг нь засаж зөвлөн, тусалдаг байх. Хэрвээ хэлээд алдаагаа засахгүй бол торгодог болж байгаа.

Гэхдээ 2015 онд батлагдсан хуулиар торгуулийн нэг нэгжийг 2000 төгрөгөөр тооцдог байсан. Үүнийг 1000 төгрөг болгож хоёр дахин бууруулсан. 20.000 төгрөгөөр торгох байсан бол 10.000 төгрөгөөр торгодог болгож хоёр дахин бууруулсан. Гэхдээ л энэ нь ард түмний нуруун дээр том дарамт болж байгаа. Тийм болохоор урьдчилаад алдааг нь засаж зөвлөн, тусалдаг байя гэсэн өөрчлөлт оруулъя гэж байгаа юм. Төрийн бодлого тогтвортой байж бодлогоо хуулиар илэрхийлэгдэнэ. Тиймээс хуулиудаараа төрийн бодлого тогтвортой, зөв байх тал дээр илүү анхаарч ажиллая. Ингэж хууль тогтоомжийг боловсронгуй болгох хууль орж ирж байгаа юм. Үүнийг бид хэлэлцээд явах ёстой.

Бид үг хэлэхдээ хүртэл бичиж, бодож, төлөвлөдөг. Бид өглөө, өдөр, орой юу хийхээ бодож, төлөвлөдөг. Үүнтэй адил дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсын хууль тогтоох их хурал ямар ямар хууль дээр илүү анхаарахаа чиглүүлж, баримжаалаад авъя. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрүүд, бодлого зорилтууд юу байна. Энэ бүгдийг санаачлах боломжийг үүгээрээ нэгтгээд томоор нь харъя. Дөрвөн жилийн хугацаанд хийх бизнес төлөвлөгөө зохиогоод авчихъя. Үүнийгээ дараа нь хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр чухал бодлогын баримт бичиг учраас дэмжээд явъя. Гишүүдийн бодлого, төлөвлөгөө, хууль тогтоомжууд суугаагүй бол суулгах тал дээр саналаа хэлээрэй. Бүгдээрээ хамтраад Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг дэмжээд, үлдсэн асуудлуудаа хэлэлцээд явъя.

ШИНЭ МЭДЭЭ