УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Тээвэрчид бол хөгжлийг тээгчид
2020.11.30
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Тээвэрчид бол хөгжлийг тээгчид

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймгийн Тээвэрчдийн холбоо хэмээх их айлын тэргүүнээр цөөнгүй жил ажиллаж чамгүй ажлыг хамтран бүтээлцжээ. Түүний хийж, санаачилсан олон ажлууд Ховд аймгийн айл бүлд он жилүүд дамнасан их хөрөнгө оруулалт болон үргэлжилж байна.

Анх Хөшөөтийн нүүрсний тээвэрт БНХАУ болон Улаанбаатарын компаниуд тээвэр хийдэг байсан байна. Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт холбооны тэргүүний хувьд энэ асуудалд анхаарч Ховдын тээвэрчид ажилтай, орлоготой байх ёстой гэсэн шаардлага тавьж, "Цаст алтайн жинчид" хэмээх анхны тээвэрчдийн компанийг үүсгэн байгуулж, нэгдэж чадсанаар Хөшөөтийн нүүрсний тээврийг Ховдын жолооч нар хийдэг болжээ. 

Тээврийн жолооч нарын хувьд сайн замаар тээвэр хийх нь маш чухал. Тиймээс нүүрс тээврийн замыг хатуу хучилттай болгох шаардлага тавин хэрэгжүүлснээр Ховдын тээвэрчид, иргэд байгаль орчинд ээлтэй, хатуу хучилттай авто замаар цаг хугацаа, түлш шатахуунаа хэмнэн эвдрэл гэмтэл, аюул осолгүй зорчих нөхцөл бүрджээ. Харин Өмнөговийн жолооч нар одоо болтол шороон замаар тоос татуулсаар л явна.

Хөшөөтийн уурхайн зардал бүр Ховдчуудын орлого байх ёстой гэсэн зарчим баримталж ажилласны үр дүнд уурхайн туслан гүйцэтгэх, бэлтгэн нийлүүлэх хоол хүнс, оёдол эсгүүр зэрэг ажлыг Ховдын иргэд, ААН-үүд гүйцэтгэж орлогоо олж байна.

Гишүүн тээвэрчдийнхээ эрүүл мэндэд анхаарч нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоонд хамруулах ажлыг хэвшил болголоо.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Ховд аймагт буй 1500 км хатуу хучилттай авто замаа хайрлаж хамгаалах тээвэрчдийнхээ санал санаачилгыг дэмжин ажиллаж, ирэх жилүүдэд Эрдэнэбүрэн, Ховд, Хөшөөтийг хатуу хучилттай авто замтай болгоход анхаарч төрийн бодлогод тусгууллаа.

Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг Ховдын тээвэрчиддээ хариуцуулж зорчигчдод чиглэсэн үйлчилгээний хүртээмж чанарыг сайжруулсан байна.

УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ: УИХ-ын тухай хуульд орсон өөрчлөлтийн дагуу Тээвэрчдийн холбооны тэргүүний ажлыг хавсран хийх боломжгүй болсон ч Алтан шар замын эздийнхээ ашиг сонирхолыг хамгаалахын төлөө цаашид ч тээвэрчидтэйгээ нягт хамтран ажиллах болно гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ