УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачилсан “Боломж бүхнээ хуваалцъя” аян хэрэгжиж эхэллээ
2020.11.30
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачилсан “Боломж бүхнээ хуваалцъя” аян хэрэгжиж эхэллээ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт хөл хорио тогтоосон энэ үед өрхийн орлогогүй, олон хүүхэдтэй, өнчин өрөөсөн, өндөр настай, өвчин зовлонтой иргэддээ тусламж үзүүлэх зорилгоор “Боломж бүхнээ хуваалцъя” аяныг санаачлан уриалж, эхний ээлжинд 400 өрхөд тусламж хүргүүлэхээр болсон билээ.

Энэхүү уриалгыг МҮХАҮТ-ийн Ховд салбар, Ховд аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Боловсролын газар, ГБХЗХГ, Улаанзагалмай нийгэмлэг, НАМЗХ гэх мэт төрийн болон төрийн бус байгууллага, иргэд дэмжин нэгджээ. 

УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогтын санаачилсан “БОЛОМЖ БҮХНЭЭ ХУВААЛЦЪЯ” хандивын аяны урилгыг дэмжин, дараах байдлаар үргэлжлүүлэхээр болжээ. Ховд аймгийн Онцгой комиссын дэргэд Хүнсний тусламж үзүүлэх ажлын хэсгийг байгуулан дараах байдлаар хандивын аяныг өрнүүлэхээр эхлүүлээд байна. 

ХАНДИВ ӨРНҮҮЛЭХ АРГА ХЭЛБЭР:

Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар болон сум, хорооны Засаг дарга нараас амьжиргааны төвшин доогуур, олон хүүхэдтэй, өрхийн орлогогүй, өндөр настан, бүтэн болон хагас өнчин хүүхэд, байнгын асаргаанд байгаа иргэд гэх мэт нэн тэргүүнд тусламж үзүүлэх шаардлагатай иргэдийн мэдээллийг авч хандив хүргүүлэх иргэдийг тодорхой болгоно.

Дээрх нэрсийн дагуу шаардлагатай иргэдтэй утсаар холбогдон мэдээлэл авч хэрэгцээтэй зүйлсийг өгөхөд анхаарна.

  • “Боломж бүхнээ хуваалцъя” фэйсбүүк хуудсаар болон аяныг зохион байгуулагчдын холбоо барих доорхи утсаар иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, тусламж хүргүүлэх шаардлагатай иргэдэд хэрэгцээт зүйлсийн тусламжийг хүргүүлнэ.
  • Хандивын данс буюу МҮХАҮТ-ын Ховд аймаг дахь салбарын 5845010557/Хаан банк/-ны дансыг нээн цугларсан хандивыг нэн тэргүүнд тусламж шаардлагатай байгаа айл өрхөд хүргэх.
  • Номин, Гигант, Нарлаг, Домбот худалдааны төвүүдэд байрлуулсан “Хүнсний багц”, томоохон эмийн сангуудад “Витамин ариутгалын багц” байршуулан ажиллаж эхэллээ. Аж ахуй нэгж, худалдан авагч хандивлахыг хүссэн, өөрийн авсан хүнсний болоод бусад бүтээгдэхүүнээс бусдад хандивлах боломжтой юм.
  • Ховд телевизийн 2 давхарт байрлах УИХ-ын гишүүн С.Бямбацогтын ”Бие төлөөлөгчийн газар”-т хандивлах боломжтой гэж үзсэн буюу бэлэн мөнгө, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, нүүрс түлээ, бусад эд материалын хандиваа хүргүүлнэ.
  • Хэн хэрхэн хандив өгсөн, хэрхэн зарцуулсан талаарх мэдээллийг “Боломж бүхнээ хуваалцъя” фэйсбүүк групп нээн ажиллуулан, шилэн байдлаар олон нийтэд өдөр бүр мэдээлэх болно.

Жич: Дээрх байдлаар цугларсан хүнсний болон бусад бүтээгдэхүүнийг Ховд аймгийн Онцгой комиссоос өгөх заавар чиглэлийг хатуу дагаж мөрдөн онцгой байдлын дэг журмыг зөрчихгүй нөхцөлд хүргэх, цаг алдалгүй иргэдэд хүргэх. Коронавирустай холбоотой мэдээлэл, тусламж, хандивын аянтай холбоотой мэдээллийг 99994097, 88070997, 99079836, 99433070 дугаарт холбогдож авна уу.

ШИНЭ МЭДЭЭ