Булган сумыг эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж өгөх хүсэлт тавьжээ
2020.11.23
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Булган сумыг эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж өгөх хүсэлт тавьжээ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймгийн Булган суманд эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж өгөх хүсэлтийг илгээсэн байна. 

Монгол Улсын Засгийн газрын 119 дүгээр тогтоолоор 10 000/арван мянга/-аас дээш хүн амтай орон нутаг, сумдын орой шөнийн тарифыг 50 хувь хөнгөлөх” тухай тусгасан.

Гэтэл энэ хөнгөлөлтөд ердөө 193 хүн дутсан шалтгаанаар Булган сум хамрагдахгүй орхигдоод байна. Тиймээс худалдаа үйлдвэрлэл, газар тариалан, хилийн боомт хот болон хөгжиж буй Булган суманд Монгол Улсын Засгийн газрын 119 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэн, цахилгааны шөнийн тарифыг 50 хувь хөнгөлөх боломжоор хангах хүсэлтийг Эрчим хүчний сайдад тавиад байна.

Цар тахлын энэ үед иргэд, ААНБ-ын нуруун дээр ирсэн ачааг хөнгөлөх энэ асуудлыг Засгийн газраар шийдүүлэхийн төлөө шахаж ажиллаж байгаа болно.

ШИНЭ МЭДЭЭ