2019.10.31
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Ховдын сурагчид ЭЕШ-ын чансаагаар улсад эхний 5-д орох зорилт дэвшүүлэв
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт пэйж хуудсаараа дамжуулан ЭЕШ-д хэрхэн амжилт үзүүлэх талаар уралдаан зарласан байна.
Уралдаанд 1000 гаруй сурагч оролцсоноос хамгийн шилдэг санал зөвлөмж ирүүлсэн 24 хүүхдийг урамшуулжээ.
- Өнөөдөр Монгол улс төсвийнхөө 20 орчим хувийг боловсролын салбарт зарцуулж байна.
- 2019 онд багш нарын цалинг 20-иос дээш хувиар нэмэгдүүллээ. Цаашид ч багш нарынхаа цалин, хөлсийг нэмэхэд анхаарна.
- Өнгөрөгч онд Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль батлагдан энэ 2019 оноос хэрэгжиж эхэллээ.
- Үдийн цайг-Үдийн хоол болгох хууль 2020-оны 09-сарын 01-нээс хэрэгжинэ.
- 2020 оноос МСҮТ-д суралцагчдад сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно.
- Малчны хүүхэд ЕБС-д анх элсэхдээ 6-8 насны сонголттойгоор суралцдаг болов.
- Ирээдүйн ШИНЭ ХОВД-ын иргэд болсон төгсөх ангийн сурагчиддаа ЭЕШ-аа амжилттай өгөхөд зориулж жил бүр ШИНЭ АЛХАМ ном өгч хэвшив.
- Сурагчдын сурах, хөгжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ОЮУНЫ ИХ СОРИЛГО олимпиадыг жил бүр зохион байгуулж ирлээ.
- Ховд аймгийнхаа багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх үе шаттай сургалт зохион байгуулахаар тогтов.
- Ирэх онд Ховдын сурагчид ЭЕШ-ын чансаагаар улсад эхний 5-д орох зорилт дэвшүүлэв.
Тэрээр сурагчдад МЭДЛЭГТЭЙ,СЭТГЭЛТЭЙ, ЧАДВАРТАЙ, ОЮУНЛАГ иргэд л улс орноо хөгжилд хөтөлнө. Бодлогын төвд үргэлж боловрсол байна гэдгийг ойлгуулж байна.