2019.06.19
Орон нутгийн хөгжил
Ховд аймгийн төв шинэчлэгдсэн парк, шинэ бичил цэцэрлэгт хүрээлэнтэй болно
Улсын хэмжээнд 3-т орох энэ том паркийг барих санаа нэгэн үeийнхний "Эргэн дурсахуй" уулзалтаас гарч байжээ. Хүүхдийн инээд, баяр хөөр дуүүэн байлгахыг зорьсон Ховд Парк байгуулагдаад 8 жил болж байна. Зарим тоглоом нь хуучирч муудан эвдэрч, заримаас нь хүүхдүүд уйдаж эхэлжээ. Тиймээс Ховд аймгаас сонгогдсон гишүүд 2019 оны улсын төсөвт 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг тусгаж энэ зун засвар хийгдэж, шинээр тоглоомууд нэмэгдэхээр боллоо.
Мөн 50 сая төгрөгийн шагналын сантай, 1-р байр нь Nissan March маркийн цоо шинэ автомашины урамшуулалтай “Паркаа гоёцгооё“ уралдаан үргэлжилж, ирэх 9-р сард дүнгээ гаргах гэж байна. Энэ уралдаанд албан байгууллага, хамт олон, найз нөхөд, хувиараа гээд хүссэн хэн ч оролцож болох бөгөөд Паркийн аль нэг хэсэгт уралдааны удирдамжийн дагуу бүтээн байгуулалтын ажил хийж, тохижуулан өрсөлдөх юм байна.