Цахим бодлогын түр хорооныхон Фэйсбүүк группийн төлөөлөлтэй уулзлаа
2019.04.03
Гадаад харилцаа

Цахим бодлогын түр хорооныхон Фэйсбүүк группийн төлөөлөлтэй уулзлаа

УИХ-ын Цахим бодлогын түр хорооны гишүүд өнөөдөр /2019.04.03/ Фэйсбүүк группийн Хонконг, Тайвань, Монгол Улсууд дахь бодлого, үйл ажиллагаа хариуцсан захирал Жорж Чэн, Ази номхон далай орнууд хариуцсан хуулийн зөвлөх Женифер Чан, Харилцаа хамтын ажиллагаа хариуцсан багийн ахлагч Рое Тан нарыг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсад Фэйсбүүк идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2,2 саяд хүрсэн. Нийт хүн амын 70 хувь нь сошиал орчинд идэвхтэй байж, мэдээ мэдээлэл авч бусдад түгээж байна. Энэ үзүүлэлтээрээ Монголчууд Азид тэргүүлж яваа.

ШИНЭ МЭДЭЭ