Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2015.07.29
Гадаад харилцаа

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ

Энэ сарын 20-23-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Бугат хотноо “Монгол, Орос, Хятадын худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын 11 дэх удаагийн нэгдсэн чуулган, форум”, "Бугатын машин механизмын хоёр дахь удаагийн үзэсгэлэн” болжээ.

Энэ үеэр гурван орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцон хөрөнгө оруулалтын орчин, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх боломжуудын талаар зөвлөлдсөн аж. Форумын

Монголын талын бэлтгэл ажлыг БНХАУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөл хангасан бөгөөд зөвлөлийн ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Бямбацогт мэдээлэл хийж, Хятадын Олон улсын худалдааг дэмжих хороо болон муж хотуудын салбар хороодын удирдлагатай уулзсан байна. Энэ үеэр цаашид Монгол Улсад хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр идэвхтэй хамтран ажиллахаар болжээ. Зөвлөлийн зүгээс нэн тэргүүнд хөрөнгө оруулагчдыг шаардлагатай мэдээллээр хангах, Монголд хэрэгжих дэд бүтэц, үйлдвэрлэл бизнесийн төслүүдийг хөрөнгө оруулагчдад санал болгон танилцуулах ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Иймд тодорхой. томоохон төсөлдөө хөрөнгө оруулагч хайж байгаа бизнес эрхлэгчид, наймдугаар сарын 15- наас өмнө тус зөвлөлд хандан, хамтран ажиллах  боломжтой юм байна.

 

ШИНЭ МЭДЭЭ