С.Бямбацогт: Улсын Их Хурлын гишүүн
2012.12.11
Улстөр

С.Бямбацогт: МАН бүлэг байгуулж хяналтаа тавьмаар байна

С.Бямбацогт: 1,5 тэрбум долларыг зарцуулах тал дээр хяналттай тавихийн тулд МАН бүлэг байгуулах хэрэгтэй байна. Хяналтэй, хариуцлагатай, ил тод зарцуулах хэрэгтэй.

1,5 тэрбум долларын бондын хүүнд гэхэд л өдөрт 270 сая төгрөг төлж байгаа. Өнгөрсөн хавар гаргасан 580 сая  долларын бондын хүүнд 120 сая төгрөг төлж байгаа.

Дотооддоо гаргасан бондуудын нийлбэр дүнд 2 их наяд төгрөг болж байгаа. Эндээс бодоод үзэхээр өдөрт 1 цэцэрлэг 2 өдөрт нэг сургууль барих хэмжээний хөрөнгийг дотоод гадаадад гаргасан бонд буюу өрийн бичгийн хүүнд төлж байгаа.

С.Бямбацогт: Засгийн газраас гаргасан бондын асуудлаар нухацтай хэлэлцлээ. Бонд гэдэг чинь ирээдүйд олох баялгаа барьцаалан өр тавьж байгаа хэлбэр шүү дээ. Өөрөөр хэлбэл, энэ бол өрийн бичиг. Тиймээс бид энэ тал дээр анхаарч ажиллах ёстой гэсэн байр суурьт хүрсэн. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын өрийн бичгийг олон улсын хөрөнгийн зах зээл дээр худалдсан. Гэтэл энэхүү өрийн бичигнээс орж ирж буй хөрөнгийн эх үүсвэрийг ямар, ямар төсөл, хөтөлбөрт зарцуулах нь одоо болтол тодорхой болоогүй байна.

Ер нь энэ бүх тодорхойгүй асуудал одоо болтол манай нам УИХ-д бүлэггүй байгаатай холбоотойгоор үүсэж буй юм. Учир нь энэ хугацаанд Ардчилсан намынхан ямар ч хяналтгүй ажиллалаа. Өөрөөр хэлбэл дураараа дургисан гэж болно. Өрийн бичгийн асуудлаас гадна УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт хэлэлцэх  гэж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн талаарх асуудлыг ч хэлэлцлээ.

Засгийн газар  төрийн албыг цомхон, чадварлаг, эмх цэгцтэй байхаар зохион байгуулж байгаа гэж ярьж байгаа. Гэтэл харамсалтай нь хэлсэн үгэндээ хүрэхгүй байна. Тухайлбал, агентлагуудынхаа тоог нэмж, өөрсдийн эрх ашигт тааруулан хууль зөрчих үйлдэл нь хэрээс хэтэрлэ

ШИНЭ МЭДЭЭ