С.Бямбацогт: МАН чуулганы ирцийг бүрдүүлэгч биш
С.Бямбацогт: Улсын Их Хурлын гишүүн
2012.11.30
Улстөр

С.Бямбацогт: МАН чуулганы ирцийг бүрдүүлэгч биш

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэд, хэдэн асуудал хэлэлцэх байсан, Тэдгээрийн нэг нь зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудал байв. Харамсалтай нь, гишүүдийн ирц хүрээгүй учраас чуулганы хуралдааныг хойшлуулж үдээс хойш болгосон. Гэсэн ч 15:00 цагт  эхлэхээр товлогдсон хуралдааны ирц мөн д бүрдээгүй.

-Танай намынхан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй байгааг хэрхэн тайлбарлах вэ?

-Ардын нам чуулганы нэгдсэн хуралдааны ирцийг бүрдүүлэгч нам биш. Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа явуулж буй парламентыг бүрдүүлэгч 46 гишүүн бий. Тэд УИХ-ын чуулганы хуралдаанаа хийгээд асуудлаа шийдээд явах бүрэн боломжтой. Хэрэв чуулганы ирц бүрдвэл МАН-ын гишүүд хуралдаандаа суугаад, саналаа хэлнэ.

Гэхдээ Засгийн эрхийг барьж буй АН-ынхан аливаа асуудлыг сөрөг хүчингүйгээр шийдээд яваад байгаа. УИХ-ын даргыг сонгох үйл явцаас эхлээд байнгын хороо, сайд нарыг халж, солих зэрэг ажлыг МАН-ын бүлгийг баталгаажуулалгүйгээр шийдсэн.

-Гэхдээ та нөхөд Өвөрхангайн 10 дугаар тойргийн маргаан эцэслэн шийдэгдээгүй байхад АН-ын хоёрыг тангараг өргүүлэх нь хууль зөрчиж байна хэмээн үзэж байгаа?

-Тийм, Өвөрхангайн шийдвэр эцсийн байдлаар гараагүй. Тэр ч утгаараа МАН-ын гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй байх гол шалтгаан юм.

-Ирц бүрдсэн тохиолдолд Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэхгүйн тулд МАН эсэргүүцлээ хэрхэн илэрхийлэх бол?

-Бид    эсэргүүцэл    илэрхийлнэ  гэж  яриагүй.  Тиймээс яаж эсэргүүцэл илэрхийлэхээ хэлхэд төвөгтэй байна.

ШИНЭ МЭДЭЭ