2025.03.04
Гурванбулаг сумаас 19 дэх Улсын аварга малчин тодорлоо
Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн малчин Д.Мэндбаярын гэр бүл олон жил мал маллаж, буянт сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлж, арвин их төл авч, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд оруулсан амжилтаараа малчин түмнээ манлайлж, сар шинийн босгон дээр Монгол Улсын Засгийн газрын шагнал "Улсын аварга малчин" хэмээх эрхэм хүндтэй алдрын эзэд боллоо.