
2025.03.02
"УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ" ЦОЛ ТЭМДГЭЭ ГАРДЛАА
XVII ЖАРНЫ "МОДОН МОГОЙ" ЖИЛИЙН САР ШИНИЙН БОСГОН ДЭЭР АЛТАНЦӨГЦ СУМЫН БАЯНБУЛАГ БАГИЙН МАЛЧИН ЛХАГВАСҮРЭНГИЙН ВЛАДИМИР "УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ" ЦОЛ ТЭМДГЭЭ ГАРДЛАА.
Үндэсний баялаг болсон мал аж ахуйгаа тогтвортой эрхлэн эх орныхоо эдийн засаг, орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан бүтээлч хөдөлмөрийг нь үнэлж "Улсын аварга малчин"-аар шалгаруулжээ.
"Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярын босгон дээр хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж, Улсын аварга малчин өрхөөр шалгарсан Лхагвасүрэнгийн Владимирийн гэр бүлд баяр хүргэж, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.