
2025.02.19
МУГТ Э.ЦЭНДБААТАРЫГ НИЙСЛЭЛИЙН ДЭЭД ШАГНАЛ ХАНГАРДИ ОДОНГООР ШАГНАЛАА
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг хүлээн авч уулзан баяр хүргэв.
Хүндэтгэлийн уулзалтын эхэнд НИТХ-ын дарга А.Баяр "Бахархам ялалт байгуулсанд баяр хүргэе" гээд Нийслэлийн дээд шагнал "Хангарди" одонгоор, тамирчны дасгалжуулагч Жонатан Уоллийг Нийслэлийн "Хүндэт тэмдэг"-ээр шагналаа.
Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар "Төв Азийн аваргын бүсийн төлөөх "Night of Champions Ulaanbaatar-2025" тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын нийт хамт олонд талархаж буйгаа илэрхийлье" гэв.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан