2025.02.13
Х.Жангабыл: Олон жил гацсан томоохон төслөө хөдөлгөж байж эдийн засаг өснө
Бид хөгжлийн томоохон төслүүдийг явуулж байж эдийн засгаа өсгөнө. Мөн улсын төсвөө алдагдалгүй баталж байж, үр дүн гарна. Тийм учраас үүнтэй уялдаа холбоотой хууль эрх зүйн, бодлогын хуулиуд намрын чуулганаар батлагдсан.
Тухайлбал дотоод, гадаад олон хүчин зүйлээс улбаатай 20 гаруй жил гацсан, хил дамнасан төмөр замын холболтуудын гэрээ хийгдэх хууль эрх зүйн орчин бүрдлээ. Мөн улс орны хөгжлийн гол тулгуур эрчим хүчний асуудлыг шийдэхээр, Эрдэнэбүрэнгийн 90мвт-ын усан цахилгаан станцыг баруун бүсэд эхлүүлэхээр боллоо. Түүнчлэн ирэх жилүүдэд улсын төсвийн дийлэнх орлогыг бүрдүүлдэг нүүрсний үнэ, унах төлөвтэй байгаа энэ эгзэгтэй цаг үед, ураны төслийг урагшлуулах боломжтой болсон. Манай улс ураны бүтээгдэхүүн, шар нунтгийг экспортолсноор, ирээдүйд гарах эрсдэлээс хамгаалах дараагийнхаа хөзрийг бэлдсэн гэж үзэж байна.
Бас нефть боловсруулах үйлдвэрийн 464 сая долларын зээлийг авах Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталсан. Ийнхүү салбар салбарын экспертээс бүрдсэн 126 гишүүнтэй парламентын намрын чуулган үр дүнтэй ажиллаж чадсан гэж дүгнэж байгаа.
![](http://byambatsogt.mn/media/user/60x60/user10887.jpg)
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn