![П.Сайнзориг: Монгол Улсад бизнес эрхлэх эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор хуулийн төсөл боловсруулж байна](http://byambatsogt.mn/media/news/original/2025/02/10/cef8093e72cdd94365ef67715521ac60.jpg)
УИХ-ын гишүүн П.Сайнзориг
2025.02.10
П.Сайнзориг: Монгол Улсад бизнес эрхлэх эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор хуулийн төсөл боловсруулж байна
Энэ удаагийн парламентын нэн тэргүүнд анхаарал хандуулах ёстой асуудал бол бизнесийг дэмжих хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх. Энэ хүрээнд УИХ-ын намрын чуулган завсарлаад буй энэ өдрүүдэд УИХ-ын гишүүн П.Сайнзориг Арилжааны хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн мэдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Тодруулбал уг хууль нь бизнесийн үйл ажиллагааны ашгийн төлөө зорилгыг дэмжих, итгэлцлийг хамгаалах замаар ажлын байрыг бий болгох, хамгаалах, энэ харилцаан дахь хууль хэрэглээний эрэмбийг зохистой тогтооход чухал нөлөө үзүүлэх юм.
УИХ-ын даргын захирамжаар 50 гаруй ажлын хэсэг байгуулагдсан. Үүнээс П.Сайнзориг гишүүн 15 ажлын хэсэгт орж ажиллаж байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
"Арилжааны хуулийн төсөл нь Монгол Улсад бизнес эрхлэх эрх зүйн орчныг сайжруулах, бизнесийн харилцааг дэмжих, бизнес эрхлэгчдийн хооронд үүсдэг гэрээ, хэлцлийн маргааныг бизнесийн итгэлцлийг алдагдуулахгүйгээр түргэн шуурхай, зардал багатай шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн тэдгээртэй холбоотой бүртгэл, төлөөлөл, шинэ төрлийн гэрээний харилцаа болон талуудын хооронд тогтсон практик, заншлын хэм хэмжээг өөрсдийн харилцаанд хэрэглэх боломжийг бий болгоход чиглэнэ" гэв.
![](http://byambatsogt.mn/media/user/noimage.jpg)
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан