Өвөл, хаврын хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүрээгүй хүүхдийг оролцуулахгүй байхаар шийдвэрлэв
2025.02.06

Өвөл, хаврын хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүрээгүй хүүхдийг оролцуулахгүй байхаар шийдвэрлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өнгөрсөн 7 хоногт болж, хурдан морины уралдаан зэрэг бүх арга хэмжээг аймаг, орон нутаг бие даан шийдвэрлэж, зохион байгуулна гэдгийг Шадар сайд С.Амарсайхан мэдээлсэн.

Уг шийдвэрийг УИХ-ын 5 гишүүн эсэргүүцэж, хэвлэлийн хурал зохион байгуулсан бөгөөд тэдний нэг нь УИХ-ын гишүүн О.Саранчулуун байв. 

Тэгвэл энэ сарын 5-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Өвөл, хаврын хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүртэлх хүүхдийг аливаа хэлбэрээр оролцуулахгүй байх тогтоол нь гарчээ.

Уг шийдвэртэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Саранчулуун “Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж морины спорт, уралдаан зохион байгуулж болно. Гагцхүү насанд хүрсэн хүмүүс л оролцохоор болжээ. Засгийн газрын өмнө гаргасан шийдвэрийн эсрэг анхлан дуугарсан УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал танд баярлалаа. 

Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүд өв соёлын эсрэг, эсвэл уяачдын эсрэг гэсэн юм байхгүй. ЗӨВХӨН хүүхдийн эрх ба Шүүхийн шийдвэрээ мөрдөх  л асуудал байсныг дахин сануулья” хэмээн байр сууриа илэрхийлэв.