2025.02.03
С.Одонтуяа: Дэлхийн улс орнууд утааг цахилгаан, хий буюу газ гэсэн хоёр аргаар шийдсэн
“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр (2025.02.03) Төрийн ордонд болж байна.
Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа СОНСГОЛД ОРОЛЦОГЧДЫН АСУУЛТАД ДАРААХ БАЙДЛААР ХАРИУЛТ ӨГЛӨӨ.
- Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо өмнө хийгдсэн ажлуудын гол алдаа, сургамж нь юу байв, цаашид салбар хоорондын уялдааг хэрхэн хангах вэ гэдэгт анхаарч, бүх шатанд судалгаа хийж, уурын зуухнуудтай танилцлаа.
- Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 200 000 тонн түүхий нүүрс түлж байна. Үүнийг удахгүй шийднэ.
- УИХ, Засгийн газар, ард иргэдтэйгээ нийлж, энэ асуудлыг шийдэхгүй бол гамшгийн хэмжээнд хүрсэн. Тал талд уялдаагүй гарч байгаа шийдвэрийг Үндэсний хороо нэгтгэж, салбар дундын уялдаа холбоог хангаж байна.
- Дэлхийн улс орнууд утааг хоёр аргаар л шийдсэн. Нэг нь цахилгаан, нөгөө нь хий буюу газ. Урт хугацаанд орон сууцжуулах, цахилгаан, газан хэрэглээнд шилжихээс өөр сонголт байхгүй. Газ импортын хамааралтай учраас цахилгаан руу бүх хөрөнгөө зарж, цахилгаан станцуудаа олноор барих ёстой.
- Гэр хорооллын иргэд орон сууцанд ороход ипотекийн зээл хангалтгүй, маш өндөр хүүтэй, хүн бүр авч чадахгүй байна. Үүнд том реформ хэрэгтэй.
- Хөрөнгө мөнгөө урт хугацаанд зарж, орон сууцжуулах ажлаа хийгээч, ипотекийн зээлээ шийдэж, гэр хороололд цахилгааны үнийг хямдруулаач гэдэг иргэдийн бүх шаардлагатай санал нэгдэж байна.