
2025.01.29
П.Батчимэг: Утааны асуудлаар иргэдийг мэдээллээр хангах зорилгоор 3 дэд хэлэлцүүлэг зохион байгууллаа
УИХ дахь Байгаль орчны байнгын хорооноос Агаарын бохирдол, утааны асуудлаарх ерөнхий хяналтын сонголыг зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд УИХ-аас байгуулсан үүрэг бүхий ажлын хэсгээс 3 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж буй.
Өнөөдөр Төрийн ордонд “Утааны асуудал: эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдвийн хүрээнд гурав дахь хэлэлцүүлэг боллоо.
Тус ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн П.Батчимэг "Агаарын бохирдлын тухай ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах ажлын хэсэг иргэдийг мэдээллээр хангах зорилгоор 3 дэд хэлэлцүүлгийг үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр сүүлийн хэлэлцүүлэг болох "Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага" нээлттэй хэлэлцүүлэг болж байна" гэв.