МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ДЭРГЭДЭХ ШУУРХАЙ ШТАБЫН III ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА
2025.01.25

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ДЭРГЭДЭХ ШУУРХАЙ ШТАБЫН III ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, удирдлагаар хангах шуурхай штабын III-р хуралдаан болж байна.

Өнөөдрийн шуурхай штабын хуралдаанаар:

  • Туулын хурдны зам болон босоо тэнхлэгийн I тойрог замын төслийн ажлын төлөвлөлт, автозам, гүүр, гүүрэн байгууламж, бусад төслийг харилцан уялдуулах талаар
  • Нийслэлийн гэр хорооллын зарим өрх айлыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болон хийн түлшийг ашиглан халаалтыг шийдвэрлэх талаар
  • Түгжрэлийг бууруулах багц хуулийн тухай
  • Агаарын бохирдлыг бууруулах эрх зүйн зохицуулалтын талаар
  • Мега төслүүдийг хэрэгжүүлэхэд хууль, эрх зүйн хүрээнд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж байна.

Мөн Нийслэлд хэрэгжүүлэх Мега төслүүдийг ажил хэрэг болгохдоо хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх талаар УИХ, Засгийн Газрын гишүүд, хувийн хэвшлийн төлөөлөлтэй санал солилцлоо.

Манай улсад 66 их дээд сургууль байдгаас, 60 нь Улаанбаатар хотод төвлөрсөн байна. Тиймээс Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан орон нутагт Сургалт, Эрдэм Шинжилгээний Хүрээлэн байгуулах тухай судалгааг ШУТИС-ийн эрдэмтэд танилцууллаа.

Өнөөдрийн хуралдаанд УИХ, Засгийн газрын гишүүд, ЗГХЭГ, Нийслэлийн удирдлагууд, хууль хяналтын байгууллага, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож байна.