Ус дахин боловсруулах үйлдвэрийн ажлын явц 60 гаруй хувьтай хэрэгжиж байна
2025.01.28

Ус дахин боловсруулах үйлдвэрийн ажлын явц 60 гаруй хувьтай хэрэгжиж байна

Өнгөрсөн амралтын өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд байгуулагдсан шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо. Хуралд миний бие Агаарын бохирдолыг бууруулах хууль эрх зүйн орчны талаар мэдээлэл хийж саналуудыг сонсов.

Мөн хуралдаанаар Улаанбаатар хотын хөгжлийн төлөв, шинээр болон одоо хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Үргэлжлүүлэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй шинэ төв цэвэрлэх байгууламжийн ажлын явцтай танилцлаа.Төв цэвэрлэх байгууламжийн ажлын явц 95 хувьтай, ирэх наймдугаар сард ашиглалтад оруулах бол ус дахин боловсруулах үйлдвэрийн ажлын явц 60 гаруй хувьтай хэрэгжиж байна.