УИХ-ын тогтоолын төслийг баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.01.10/ ээлжит хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж нийт гишүүдийн 81.4 хувийн саналаар баталлаа.
Мөн Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөх тухай УИХ-ын тогтоолын төслийг нийт гишүүдийн 79.3 хувийн саналаар баталлаа.
Тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Анх 1997 онд уг төсөл Монгол улсад орж ирж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2003 онд хайгуулын тусгай зөвшөөрөл, 2015 онд ашиглалтын тусгай зөвшөөрлөө авч, 2017 онд хамтарсан компани байгуулж уг төсөл идэвхжиж байжээ. Ийнхүү 28 жилийн дараа гео стратеги, гео политик, гео эдийн засгийн асар өндөр ач холбогдолтой төсөл УИХ-ын босгыг давлаа” гэдгийг тодотгон хэллээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, С.Эрдэнэбат, П.Сайнзориг, Д.Үүрийнтуяа, О.Номинчимэг нар асуулт асууж, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, О.Саранчулуун нар үг хэллээ.
Холбоотой мэдээ
2025.01.17
2025.01.13
2024.12.30