2025.01.16

Х.Ганхуяг: Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахад анхаараарай

УИХ-ын чуулганы /2025.01.16/-ны өдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нэр дэвшигчдээс дараах зүйлийг тодрууллаа.

Санхүүгийн зохицуулах хороо бол үндсэндээ Монгол Улсын санхүүгийн зах зээлийг бүхэлд нь зохицуулалт хийдэг болсонӨмнө ньзөвхөн банк бус ХК даатгал гээд явдаг байсан. Өнөөдөр арилжааны банкууд хүртэл энэ хороонд харьяалдаг болсон. Энэ үнэт цаасны зах зээлийн ихэнх хууль дээр хамтарч ажилласан. Хэд хэдэн зүйл дээр анхаарч ажиллаарай. ТӨК-дын асуудлыг ярихаар нээлттэй ХК болгох, хувьцааг нь хөрөнгийн бирж дээр гаргах асуудлыг ярьдаг. Яагаад үүнийг ярьдаг вэ гэхээр өнөөдөр компанийн засаглалын хамгийн жишиг бас л засаглал нь өөрөө эргээгээд нээлттэй ХК буюу засаглал нь ил тод байдаг. Өгөөж нь ил тод байдаг болохоор, ийм бодлого бариад явж байгаа. Үүн дээр жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг нэн тэргүүнд тавина шүү. Хөрөнгө оруулагчид хэзээ ч 51-ээс дээш хувийг авдаггүй юм.

Дандаа л 5, 10, 30 гээд л. Иймэрхүү хувьцаа дээр л хөрөнгө оруулалт хийдэг. Яагаад гэхээр хөрөнгө оруулагч бол менежментийг хийх сонирхол байдаггүй юм. Тийм учраас энэ жижиг хувьцаа эзэмшигчдийн асуудлыг ялгаа байхгүй. Яг тэр тэр хувьцааны олонхыг эзэмшиж буй иргэдтэй нь адилхан хэмжээнд хамгаалж байж, адилхан хэмжээнд эрхийг нь байлгаж байж л, энэ хөрөнгө оруулалтын зах зээл, хөрөнгө оруулалтын орчин, хөрөнгийн зах зээлд итгэх итгэл нэмэгдэнэ. СЗХ сүүлийн миний санаж байгаагаар 26, 28 жил энэ тал дээр дорвитой ямар ч арга хэмжээ аваагүй, жижиг хувьцаа эзэмшигчдийн асуудлыг нь хамгаалахгүй байсаар байгаад хувьцааг нь үнэгүйдүүлээд авсаар байгаад, өнөөдөр нэг том компани тэрийг нь одоо бүхэлд нь эзэмшчихсэн сууж байна.

Иймэрхүү байдлаар хандаж болохгүй шүү. 2 дугаарт энэ койны асуудал ковидын үеэр эрчээ авсан. Би СЗХ-н дээр нэг биш удаа очиж уулзалт хийсэн. Та нар үүнийг нэг бол зохицуулалттай, нэг бол хоригло. Тэгээд асуудал нэлээн хүндэрсний дараа бүртгэх үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Энэ асуудлуудыг урьдчилж харж хууль эрх зүйн орчныг нь шинэчилж явж байхгүй бол дандаа хойноос нь хоцорч явж болохгүй. Үүнээс улбаатай дандаа иргэд хохирч байна. СЗХ-нд ажиллаж байсан зарим хүмүүс ч тэнд холбогдсон. Тэгэхээр үүнд онцгой анхаарч ажиллана шүү. Зөвшөөрлийн хууль батлагдаад 2 жил болж байна.

Одоо 3 дахь жилийн нүүрээ үзэх гэж байна. Салбарын хамгийн олон зөвшөөрөлтэй салбар бол танайх байгаа шүү. Нийтдээ 33 тусгай зөвшөөрөл бий. Энгийн 25 зөвшөөрөл байна. Асуудал ярихаар гүйж очоод л зөвшөөрөлтэй болгоод хаячихдаг. Тэгэхээр энэ дээр анхаарна шүү. Аль болох зөвшөөрлийнхөө тоог багасгах тал дээр арга хэмжээ аваарай. Цаашдаа яг энэ санхүүгийн зах зээл дээр шинэ үйлчилгээ шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх тал дээр бусад хөгжингүй орнуудын энэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, илүү ардчилалтай болгох, илүү өрсөлдөөнт зарчим руу шилжүүлэхгүй бол яг хуучин арга барилаар яваад байгаа .

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn