2025.01.16
Х.Булгантуяа: СЗХ-ны хяналтын зөвлөлийнхөө чиг үүргийг нэр дэвшиж буй хүмүүс мэдэж байна уу
УИХ-ын чуулганы /2025.01.16/-ны өдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа дараах байр суурийг илэрхийллээ.
Хяналтын зөвлөлийн даргад одоо газар зохион байгуулагчээр бакалавр магистраа хамгаалсан. Энэ чиглэлээр 23 жил ажиллахдаа нийтдээ 20 жилд нь бараг энэ чиглэлээр ажилласан хүн. Хяналтын зөвлөлийн дарга болох гэж байгаа юм байна. Миний ойлгож байгаагаар Хөрөнгийн биржээр эс үгүй бол газрыг худалдаалах ажлыг зохион байгуулах гэж байгаа юм болов уу. Яагаад газар зохион байгуулагч хүнийг СЗХ-ны хяналтын зөвлөлийн даргаар тавих гэж байгаа юм бол гэдгийг ерөөсөө ойлгохгүй байна. Бусад нь бизнесийн удирдлагын чиглэлээр ,эдийн засагчаар төгссөн хүмүүс байна. Та бүхэн СЗХ-ны хяналтын зөвлөлийнхөө чиг үүргийг мэдэж байна уу.
Гаргасан шийдвэртэй холбогдсон, гомдлыг хянах хорооны үйл ажиллагааны талаар хөндлөнгийн аудитаас гаргасан санал зөвлөмжийн хэрэглэгчдэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ гэсэн байгаа. Энэ хүмүүс дотор нэг ч аудитор байхгүй. Аудитын дүгнэлт гаргахаар үүнтэй хэн танилцах юм. Хууль зөрчсөн гэх дүгнэлтүүдтэй танилцах байх.Гэтэл хуульч хүн ерөөсөө байхгүй байна. Та бүгдээр бол эдийн засгийн тооцоолол хийлгэхгүй байх. Хэрвээ эдийн засгийн тооцоолол хийлгэнэ гэж бодож байгаа бол Монгол банкны Мөнгөний зөвлөлд нэрээ дэвшүүлэх нь зүйтэй байх. Эдийн засгийн байнгын хороо энэ чиг үүрэг дээр нь жоохон хараач. Энэ хүмүүсийн анкетаас хараад СЗХ-ны дараагийн чиг хандлагын хөгжлийг олж харахгүй байна.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn