2025.01.16

М.Мандхай: Хяналтын хороо өөрөө маш хатуу хяналттай хараат бус нөлөөнд автахгүй байх зарчимтай

УИХ-ын чуулганы /2025.01.16/-ны өдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн М.Мандхай дараах байр суурийг илэрхийллээ.

Эдийн засгийн байнгын хороон дээр бүтэн 13 цаг сууж, олон талаас нь асууж, яаж ажиллах гэж байгаа талаар санал солилцож ажилласан. Ийм олон цаг ажилласан олон гишүүд байсан. Гэтэл хуралдаа суудаггүй, хүнээ танихгүй байж, улс төржиж орж ирж, ийм чадвартай залуучуудыг үндсэндээ сонгуулахгүй байх ийм шийдвэрт нөлөөлж байгаад маш харамсалтай байна. СЗХ-ны хяналтын зөвлөлийн гишүүн өөрийнхөө албан хуульд заасан квотоор орж ирэх байсан. СЗХ-ны хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнд амжилт хүсье.

Хамгийн чухал нь Хяналтын хороо өөрөө маш хатуу хяналттай хараат бус нөлөөнд автахгүй ийм баг бүрэлдэхүүн байх ёстой. ХК-удын санхүүгийн тайланд, нягтлан бодох бүртгэлийн хуурамч үйлдлүүд тусгагдсан асуудлууд байдаг. Үүнийг санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн хуурамч үйлдлүүдийн эсрэг маш сайн дүн шинжилгээ хийдэг байх. Дээрээс нь дүрэм журмыг нь чангатгах шаардлагатай. Мөн балансын гадуурх байгууллагууд бий. Зөвхөн үндэсний дотоодын аудитын компани биш, гуравдагч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын компаниудаар ХК-удын тайлан мэдээг аудит хийлгэж үүнийг ил тод танилцуулдаг баймаар байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn