УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан хэлэлцлээ
20 минутын хот Үзэл баримтлал боловсруулах ажлын хэсгийн 10-р хуралдаан 2025 оны 01 сарын 14-ний өдөр боллоо.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлангаар ахлуулсан "Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын бэлтгэл ажлыг хангах, Нийслэл Улаанбаатар хотын засаг захиргааны шинэчлэлийг хэрэгжүүлэх санал, шийдвэрийн төсөл боловсруулах" ажлын албаны ээлжит хуралдаан 2025 оны 01 сарын 14-ний өдөр Төрийн ордоны Нутгийн удирдлагын танхимд боллоо. Тус хуралдаанаар Нийслэл Улаанбаатар 14 хот, 3 дагуул хотын хилийн цэс, зааг, эдэлбэр газрын зураглалтай танилцаж, гишүүд санал зөвлөлдсөн бөгөөд хуваарилалтыг батлуулах УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан хэлэлцсэн юм.
Холбоотой мэдээ
2025.01.13
2025.01.07
2024.12.27