2025.01.14

О.Батнайрамдал: Байгалийн баялгаа цөөнхөд алдахгүйн тулд соргог байцгаая

Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд бид байгалийн баялгаа олуулаа хүртэх үү? Эсвэл цөөнхөд алдсаар дуусах уу? Энэ асуулт бол өнөөгийн нийгэмд үүсэж буй олон үйл явдлын гол шалтгаан юм. Сүүлийн зургаан сарын хугацаанд шинэ парламент, хамтарсан Засгийн газар олон жил гацсан томоохон төслүүдийг баталж, хэрэгжүүлж эхэллээ.

Хамгийн их маргаан дагуулсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эхэлснээр төмөр замаар жилд 30.0 сая тонн ачаа экспортлох боломжтой болж, Тавантолгойн нүүрсний экспорт жилд 70.0 сая тоннд хүрэх боломж бүрдэв. Үүний үр дүнд нүүрсний борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэх төлөвтэй байна.

Мөн 28 жил гацсан ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээг баталж, Монгол Улс Францын “Орано Майнинг С.А.С”-тай хамтран, 10 хувийн давуу эрхийн хувьцаа эзэмших, ногдол ашиг хүртэх нөхцөлийг бүрдүүллээ.Энэ нь Францын хөрөнгө оруулалтыг Монголд татаж, уул уурхайн салбарыг шинэ шатанд гаргах эхлэл тавьж байна.

 Байгалийн баялгийн шударга хуваарилалт Үндэсний баялгийн сангаар л дамжиж иргэн бүрт хүрэх учиртай. Үүнийг бид ямар ч эсэргүүцэлтэй тулгарсан соргог байж заавал хэрэгжүүлэх ёстой. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn