Эрдэс баялгийн салбарын томоохон төслүүдийн талаар сэтгүүлчдэд танилцууллаа
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын гишүүдтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариуллаа.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол Улсын урт хугацааны хөгжлийн гол бүтээн байгуулалт болох 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Эдгээр төслүүдийн тэргүүнд эрэмбэлэгдэж буй Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт болон УИХ-ын чуулганаар ид хэлэлцэгдэж буй Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний талаар сэтгүүлчдэд танилцуулж, санал бодлоо солилцлоо.
Холбоотой мэдээ
2025.01.14
2025.01.10
2025.01.03