2025.01.08
М.Мандхай: Аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд тээвэр логистикийн асуудал чухал. Дотоодын нислэгүүдийг нээж өгмөөр байна
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2025.01.07/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлого, төлөвлөлт болон тэргүүлэх ач холбогдол бүхий хөгжлийн төсөл, хөтөлбөр, тэдгээрийн хөрөнгө оруулалт, хэрэгжилт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонслоо.
УИХ-ын гишүүн М.Мандхай дараах асуултыг асуулаа.
2025 оны төлөвлөгөөний талаар хөдөө аж ахуйн томоохон Үндэсний хөдөлгөөн, аяны хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чигэлсэн бодлогын төсөл арга хэмжээнүүдийг тусгаж байна. Энэ материал хэзээ бэлэн болох вэ.Парламент дээр байгуулагдсан Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийг дэмжих бодлогын нэг үүрэг нь хөдөө аж ахуйтай холбоотой Үндэсний хөдөлгөөний эрчимжүүэлхэд чиглэгдсэн чиг үүрэгтэй.Энэ чиг үүргийг 2025 оны төлөвлөгөөнд тусгагдсан. Засгийн газрын энэ чигэлсэн бодлогын арга хэмжээтэй хэрхэн уяж, дэмжиж ажиллах вэ.Бид яаж хамтарч ажиллах боломжтой вэ.
Засгийн газраас хэрэгжүүлэх Мега төслийн тэргүүлэх ач холбогдолтой томоохон төсөл хэрэгжих гэж байна. Өндөр үр дүнтэй. Үүнийг маш үр дүнтэй, ил тод,хариуцлагатай,үр өгөөжтэй байлгахын тулд монирторинг эволушин системийг нэвтрүүлэх хэрэгтэй. Үүн дээр хяналт, шинжилгээ, үнэлгээ,эрсдэлийн удирдлага зохицуулалтыг хангасан нэгдсэн платформыг хийхээр төлөвлөж байгаа юм байна. Хэзээнээс хэрэгжүүлэхээр байна. төсөл хэрэгжээд явахад энэ патформ ажиллаад хяналтай хийгээд явж байх хэрэгтэй.Үүнээс тайлан мэдээлэл аваад, эргээд хяналтын систем уялдаатай ажиллаад явах боломжтой болно.
Аялал жуулчлалыг хөгжүүлэхээр олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Дотоодын нислэг дээр зөвхөн МИАТ-аар нислэг хийдэг, бусадкомпаниар нислэг хийлгэдэггүй. Гэтэл МИАТ компани ачааллаа даахаа больсон. Хуваарийн дагуу нислэг хийж чадаагүй. Цаашдаа жуулчдын тоо өсөх нь тодорхой. Иймд Эдийн засаг хөгжлийн яам үүн дээр анхаарч бусад Аялал жуулчлалын компанитай уялдаатай бодлого хэрэгжүүлэх шаардлага байна.
Түүний асуултад Эдийн засаг хөгжлийн сайд, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn