2025.01.08
П.Сайнзориг: Дэлхийн худалдааны байгууллага, дэлхийн оюуны өмчийн байгууллага дээр Монгол Улс төлөөлөгчдийнхөө тоог нэммээр байна
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2025.01.07/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 86 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг сонслоо.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг дараах асуултыг асуулаа.
Хөрөнгө оруулалтыг татах өмчийн баталгаа бол хүний эрхийн бүртгэл байдаг6 Гэтэл өнөөдөр УБЕГ дээр төрийн албаны туршлагагүй хүн газрын дарга хийгээд, байгууллагынх нь даргын үүрэг гүйцэтгэж байгаад байгууллагуудын мэдээллийг өөрчлөөд, дарга цэргийг нь өөрчилж байна. Тэргүүн шадар сайд Та ЗГ дээр ярьж хэлэлцэж, анхаараач ээ. Өмчийг хэзээ ч булааж мэдэхээр болчихлоо. Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг боловч энэ чинь цаанаа Монгол Улсад орж ирж байгаа хөрөнгө оруулагч өмчийн бүртгэлийн асуудлыг бүртгэж байдаг. Зүгээр л мэдээллийг нь хувийн зорилгоор өөрчлөөд дарга цэргийг нь сольчихож байна. Тэр үүрэг гүйцэтгэж байгаа хүн. Ийм байхад Монгол Улсад хөрөнгө оруулагч орж ирэхгүй. ЗГ хариуцлагатай баймаар байна. Тэр сайдад нь энэ зүйлийг нь анхааруул! Яагаад улс төрийн өөрийнх нь зөвлөх хийж байсан хүн тэнд оччихсон хөрөнгө оруулагчдын итгэлийг алдах үйлдлүүдийг хийгээд байгаа юм бэ?
Би энэ саналыг маш олон газар тавьж хэлсэн боловч дэмжигдэхгүй байгаа юм. Ер нь ДХБ-д ДОӨБ дээр Монгол Улс төлөөлөгчдийн тоог нэммээр байна. Түүнээс биш Швейцар дахь ЭСЯ давхар энэ үүргийг гүйцэтгэж ерөөсөө болохгүй. Өнөөдөр ДОӨБ Ази Номхон далайн бүсийг хариуцах бололцоотой байхад бид хэд үүн дээрээ хөрөнгө мөнгөнөөсөө татгалзсаар байгаад асуудал үүсэж байна. ДХБ дээр явж байгаа маргаануудыг сонсоход бид энэ дээрээс яаж урьдчилан сэргийлж чадах вэ, ямар давуу талыг олж чадах вэ гэдэг мэдээллийг аваад байж байх ёстой. Оюуны өмчийн асуудал гэдэг бол цаана нь патент болон бүх салбарын шинжлэх ухааны ололтыг бид мэдэж байна гэсэн үг.
Энэ дээр хүртэл лобби хийж чадахгүй гол салбарууддаа ач холбогдол өгч чадахгүй байна. Тиймээс ДХБ, ДОӨБ дээр томоохон төсөв мөнгийг нь тавиад, бүрэлдэхүүнээ явуулдаг баймаар байна. Эндээс мэдээллүүд авдаг баймаар байна. Дэлхийн худалдааны горим, дүрэм журам, дэг журам, яаж явах гээд байгааг нь мэддэг баймаар байна. Ямар ямар шинжлэх ухааны ололтууд бүртгэгдээд, ашиглалтаасаа хямд өртгөөр наад захын эмийн бөөний худалдааг ДОӨБ дээрээс бид нар авч чадах байхгүй юу. Тэгэхээр ийм зүйлүүд дээрээ анхаарна уу?
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан