2024.12.30
Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа танилцууллаа. Тэрбээр хэлэхдээ "2010 оноос хойш тараасан зуухнууд эвдэрч хуучирч, тал талаас нь утаа гардаг болсон. Тиймээс шинэчлэл хийхгүй бол хүмүүс угаартаж нас барж байна" гэв.
Мөн тэрбээр "Ерөнхий сайд болон сайд нар ойрын хугацаанд "Тавантолгой түлш" компанийн нөхцөл байдалтай очиж танилцана" гэлээ.