Түүхий нүүрс түлдэг аж ахуйн нэгжүүдээр орлоо
2024.12.30

Түүхий нүүрс түлдэг аж ахуйн нэгжүүдээр орлоо

Улаанбаатар хотын хэмжээнд 200 шахам ААН жилд 150 мянган тонн орчим түүхий нүүрс түлж байна. Постууд дээр, ганц нэг айл өрхийг түүхий нүүрс түллээ гээд бөөн асуудал болдог. Гэхдээ түүхий нүүрс түлж байгаа ААН-үүд асар их агаарын бохирдол үүсгэж байгаа асуудалд шийдэл зайлшгүй шаардлагатай.

Шинээр байгуулагдсан Үндэсний хороо дэргэдээ эрдэмтдийн зөвлөл байгуулж байгаа. Олон шийдлүүдийг судалж хэлэлцэн дүгнэлт гаргуулна.

СЭМҮТ-ийн уурын зуух гэхэд л 1960 оных юм байна. Чингэлтэй дүүргийн Элбэг дулаан уурын зуух гэхэд төсвийн 5 байгууллага, хувийн хэвшлийн 5 ААН -г дулаан халуун усаар хангадаг юм байна.