2024.12.26

Ж.Чинбүрэн: Утааны сонсголыг 2025 оны хоёрдугаар сарын 3,4-ны өдрүүдэд зохион байгуулна

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын  хорооны /2024-12-25/-ний өдрийн хуралдаанаар Утааны асуудлаар явуулах ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох тухай байнгын хорооны тогтоолын төслийг танилцууллаа.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн

Утааны асуудлаар хяналтын сонсгол явуулах талаар цахим системд байршуулсан нийтийн өргөдөл холбогдох хуульд тоонд хүрсэн тул УИХ авч хэлэлцэн 2024 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн БОХХАА хорооны утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн хуралдаанаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлыг хангах зохион байгуулах ажлын хэсгийг 19 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажлын хэсгийн ахлагч бөгөөд сонсгол даргалагчаар миний бие сонгогдсон. Ажлын хэсэг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж сонсгол явуулах сэдэв тов тогтоох асуудлыг хэлэлцсэн бөгөөд асуудлын цар хүрээ, ажиллах боломжийг харгалзан мөн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Хурлын хяналт шалгалтын хуульд заасан журмыг тус тус баримтлан ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 2 дугаар сарын 3,4-ний өдөр агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаар бодлого шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн шийдэл гэсэн сэдвээр зохион байгуулахаар ажлын хэсгийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэлээ.